Architectural Design

Home Үйл ажиллагаа Тэжээл тариалалт

Малын эко тэжээл тариалснаар махны амт чанарт нөлөөлнө.

Тэжээ тариалалт нь Мөрөн Агро ХАА-н кластерийн суурь нэгж бөгөөд малын тэжээлийг өөрсдөө тариалснаар эцсийн бүтээгдэхүүний өртгийг хянах, зардлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт 300 га газарт малын нэг ба олон наст тэжээлийн ургамал тариалж байна. Бид эхний ээлжинд 100 га талбайг усалгаатай болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөд ингэснээр нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгдэх болно. Бид тэжээлд зориулан царгас, улаанбуудай, арвай, овъёос тариалж байна. Мөн бид тун удахгүй малын тэжээлд зориулж эрдэнэшиш тариалахаар судлаж байна.

Бид царгас болон нэг наст зарим тэжээлийн ургамлаар дарш бэлтгэж, үр улаанбуудай болон арвайг ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.

Талбайн хуваарьлалт
Тэжээлийн ургамал нь хэд хэдэн төрлийн нэг ба олон наст ургамал байна.

  • Царгас: 100 га усалгаатай талбайд
  • Нэг таст тэжээлийн ургамал: Улаанбуудай, арвай 50 га талбайд
  • Тэжээлийн буудай: Улаанбуудай, арвай 50 га талбайд
  • Эрдэнэшиш: 30 га усалгаатай талбайд

Тэжээлийн ургамлын сорт, гарал үүсэл

Царгас

Сорт: Бургалтай

Цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны 1 кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг байна. Түүнчлэн нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдаг.

Бүдүүн тэжээл

Бүдүүн тэжээл /тэжээлийн ангилалаас үз/ нь өвөл хаврын улиралд мал сүргийг уураг, төрөл бүрийн эрдэс бодис, амин дэмүүдээр хангах чухал эх үүсвэр болдгоороо ихээхэн ач холбогдолтой. Бүдүүн тэжээлийн бүлэгт өвс, сүрэл, лай болон модны навч, шилмүүс, мөчир болон бусад эх үүсвэрийг ч оруулдаг.
Бүдүүн тэжээлд:
– Өвс
– Сүрэл
– Лай /хонхруус/

Шүүст тэжээл:

Шүүст тэжээл /тэжээлийн ангилалаас үз/-ийн гол онцлог нь түүний найрлаганд байгаа ус нь бусад бодистой нэгдэж эсийн бүрэлдэхүүнд орсон байдагт оршино. Шүүст тэжээлд хадлан бэлчээрийн нялх ногоон ургамлаас гадна даршилсан тэжээл, үндэс ба булцуу үртэн, гуагийн төрлийн ногоонууд ордог. Эдгээр нь эзэлхүүн ихтэй, чийглэг тэжээлийн бүлэгт хамаарна. Шүүст тэжээл нь мал амьтны биед сайн шингэж боловсордог төдийгүй бусад тэжээлийн шингэцийг ч дээшлүүлэх ба ялангуяа саалийн малд өгөхөд сүүн ашиг шимийг ихээхэн нэмэгдүүлдэгээрээ онцлогтой.

– Дарш
– Өвсөн дарш
– Үндэс ба булцуу үртэн

Хүчит тэжээл:

Мал амьтныг тэжээхэд ашигладаг бүх төрлийн үр тариан тэжээл, хивэг, багсармал тэжээл, шахдас, шимэлдэг зэрэг нь хүчит тэжээл / тэжээлийн ангилалаас үз/ -ийн бүлэгт багтах ба үр тариан тэжээлийг химийн найрлагыг нь харгалзан нүүрс ус буюу илчлэг ихтэй, протеин ихтэй, тослог ихтэй гэж гурван бүлэгт хуваана. Нүүрс ус ихтэйд үет ургамлын үр, протеин ихтэйд буурцагт ургамлын, тослог ихтэйд тосны ургамлын үр орно. Тослог ихтэй үр тариаг малын тэжээлд ихэвчлэн тосыг нь ялган авсны дараа гарсан үлдэгдэл болох шахдас шимэлдгийг ашиглана. Үр тариан тэжээлийг малын тэжээлийн жорыг илчлэг, протеин зарим эрдэс бодисоор баяжуулж зорилгоор ашиглана. Үр тариан тэжээлийн шимт чанар олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Үр тарианы тэжээллэг чанарыг үнэлэхэд түүний натур жин, өнгө, үнэр, амт, чийг, цэвэршилт, хүчиллэг, агуулхын хортон шавьж болон мөөгөнцөрөөр бохирдсон байдал зэргийг харгалзана. Үрийн натур гэж 1 л үрийн жинг граммаар илэрхийлснийг хэлнэ.

– Үет ургамлын үр
– Буурцагт ургамлын үр
– Хивэг
– Хүчит багсармал тэжээл
– Шахдас, шимэлдэг

Эрдэс тэжээл

Хужир таргалахад ташуур, турахад тушаа Мал, амьтны ихэнх тэжээлийн найрлаганд эрдэс бодис шаардагдах хэмжээнээс бага байдаг. Тухайлбал, хужирлаг хөрсөнд ургаснаас бусад ургамалд натри, хлор, өвслөг ургамалд фосфор, үр тарианд кальци бага байдаг. Манай орны ихэнх нутгийн газрын хөрс болон ургамаолд фосфороос гадна манган, зэс, цайр, кобальт, иод зэрэг бичил язгуур махбод ховор байдаг боловч энэ нь байгалийн бүс бүслүүр, бэлчээр хадлангийн төрөл, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Мал сүргийг түүний бие махбодид шаардлагатай эрдсээр хангахын тулд эрдэс тэжээлийн эх үүсвэр болгон дараах нэр төрлийн эрдэс нэмэгдэл тэжээлийг өргөн хэрэглэдэг.
ХАМТРАН АЖИЛЛАНА
Мал тэжээл тариалах, тэжээлийн гарц, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр инноваци нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Утас: 9823-9999