Architectural Design

Home Үйл ажиллагаа Мал эмнэлгийн үйл ажиллагаа

Монгол малын эрүүл мэнд баталгаагүй гэдэг асуудлаар махны экспортод хүндрэл учирч, мах үнэгүйдэх бэрхшээл учирдаг.

Мал эмнэлгийн тусламжтайгаар малын эрүүл мэндэд онцгой анхаарч үйлдвэрийн орчноос малчны хотонд хүртэл малыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулна.

Мөрөн Агро ХАА-н кластерт мал бордох цогцолбор төсөлтэй уялдаж ажиллах нэг жижиг төсөл бол мал эмнэлгийн төсөл юм. Бид орон нутагт ажиллаж буй малын шилдэг туршлагатай эмч нарыг түшиглэн орчин үеийн багаж төхөөрөмж, байр бүхий мал эмнэлгийн төслийг хэрэгжүүлнэ.

 

Ингэснээр өөрийн мал эрүүлжүүлж бордох цогцолбор болон нядалгааны үйлдвэрт ирж буй малын эрүүл мэндийг шалгаж хүлээн авах, бордож, тэжээж буй малд эрүүл мэндийн тогтмол хяналт хийх юм. Ингэснээр малын болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл баталгаатай мах үйлдвэрлэх суурь нөхцөл бүрдэх болно.

 

Цаашдийн зорилт

Цаашид мал эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, малын эмчийн тоог нэмэгдүүлэн, зориулалтын машин техникээр хангаснаар малаа нийлүүлдэг гэрээт малчдын малыг байнгын үзлэгт хяналтад хамруулах замаар эрсдлийг эрт үед нь дарах, малыг эх сурвалж, малчны хотонд нь эмчлэх, болзошгүй малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болно.

Бид царгас болон нэг наст зарим тэжээлийн ургамлаар дарш бэлтгэж, үр улаанбуудай болон арвайг ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.

Монголчууд бид малаа эрүүлжүүлж байж Монгол бэлчээрийн малын амт чанартай махаа олон улсын зах зээлд үнэ хүргэж чадна.

Мал эмнэлгийн төсөл хэрэгжүүлэх стратеги.

    • Явуулын мал эмнэлгийн иж бүрэн хэрэгсэлтэй баг ажиллуулах,
    • Малчдын малын бүртгэлжүүлсэн үзлэг, шинжилгээг хэрэгжүүлэх,
    • Улмаар малын өвчингүй, зоонозийн эрүүл бүсийг сумдад байгуулах боломжийг бүрдүүлэх.

Мөрөн Агро мал эмнэлгийн давуу тал

Зориулалтын байртай

Мөрөн Агро мал эмнэлэг нь өөрсдийн зориулалтын мал эмнэлэгийн байртай бөгөөд хүйтэн сэрүүний улиралд өвчтэй малыг байранд оруулж үзэх, оношлох, шаардлагатай тохиолдолд хагалгаа хийх боломжтой.

Чадварлаг малын эмчтэй

Олон жил туршлагажсан мал эмч нараар баг бүрдүүлэн далайцтай ажиллаж байна. Малын эмч нар өвчтэй малыг ялган, шаардлагатай тохиолдолд гоц халдварт өвчний үед авах зайлшгүй арга хэмжээг авахад бэлтгэгдсэн болно.

Лабораторитой

Мал эмнэлгийн байранд бага оврын лабораторитой бөгөөд шаардлагатай шинжилгээгээ газар дээр нь хийх боломжийг бүрдүүлж байгаа болно.
МАХ
ЭКСПОРТЛОХОД
ХАМТРАН
АЖИЛЛАНА
Манай үйлдвэр адуу, үхэр, хонь, ямааны хөлдөөсөн мах экспортлоно.
Утас: +976-9823-9999