Our History

Home Компаний түүх

Илүү сайхан маргаашийн төлөө
Хамтдаа ...

Бид Монгол эх орныхоо ирээдүйн хөгжил, ирж яваа цагийн сайн сайханд итгэдэг.
Тийм ч учраас хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүслээр орон нутагт ХАА-н чиглэлээр махны салбарт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд их туршлага хуримтлуулж, цаашид 10 жилийн дараа магадгүй 20 жилийн дараа бидний эхлүүлсэн төсөл маань зах зээлээ тэлж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдсөн, үндэсний брэндийг олон улсад таниулсан үйл хэрэг болон хөгжсөн байна гэдэгт итгэж байна.

ХАА-н Кластер эхэлсэн түүх

Бүх зүйл шинэ байсан шигээ бас хялбар байгаагүй. Бид суралцангаа бүтээж, алдаан дээрээ туршлагажиж ирлээ.

light-bulb
3 дугаар сар2013 он

Төслийн санаа төрөв

Хөвсгөл аймагт ХАА-д тулгуурласан үйлдвэрлэлийн кластер байгуулах санаа төрж, улмаар төсөл хэрэгжүүлэх байршилаа сонгов.

analytics
6 дугаар сар2014

Бизнесийн Концепцоо тодорхойлов.

15 сарын турш судалгаа хийж, төслийн анхны бизнесийн концепцоо тодорхойлж, төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийг боловсруулав. Мөн байгаль орчны судалгааны ажил хийлгэж тайланг БОНХЯ-аар батлуулав.

courthouse
5 дугаар сар2015 он

Газар авч, анхны тариалалт хийв.

Гаргасан концепцоо тулгаарлан хамгийн түрүүнд 10 га газарт малын тэжээлийг туршилтаар тарьж үзэв. алдсан хэдий ч маш их туршлага хуримтлуулав. Үүнээс гадна бизнесйнхээ хэд хэдэн чиглэлд туршилт судалгааны ажил хийв.

Infrastructure-Design
7 дугаар сар2016 он

Бүтээн байгуулалтын ажлыг эхлэв.

Кластерийн түлхүүр бизнес болох Мах боловсруулах үйлдвэр, 400 тонн махны агуулахын барилгын ажлыг эхлүүлэв. HACCP стандартын шаардлага хангах зорилгоор үйлдвэрийн зураг төсөлд сайтар ажиллаж, урьтал нөхцлийг хангав.

Company-Establishment
6 дугаар сар2017 он

Кластерт нэмэлт барилгын ажлыг эхлүүлэв.

Малын тэжээлийн үйлдвэр, мал эмнэлэг, мал бордох цогцолборын малын саравч зэрэг байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэв.

6 дугаар сар2018 он

Агуулахын барилгын ажлыг эхлүүлэв

Төсөлд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэв. 400 тонн махны хөргүүртэй агуулахын барилгын ажлыг эхлүүлэв.

9 дүгээр сар2018 он

Агуулахыг ашиглалтад оруулав

400 тонн махны хөргүүртэй агуулахын барилгын ажлыг дуусгаж, ашиглалт оруулав.