Эко мах, сүү үйлдвэрлэлийн цогцолбор аж ахуй
“Мөрөн Агро” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд байгуулагдсан бөгөөд орон нутагт хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл технологийн кластерийг цогцоор нь хөгжүүлэхээр ажиллаж байгаа үндэсний компани юм.
Стратегийн зорилт 1.
Монгол брэндийн мах үйлдвэрлэн брэнджүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 2.
Орон нутагт ХАА-н кластер байгуулах замаар ажлын байр бий болгож, ХАА-н үнэ цэнийн хэлхээ үүсгэнэ.
Илүү сайхан маргаашийн төлөө
Хамтдаа...
Бидний санаачлан эхлүүлээд байгаа ажил нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын ХАА-н болон аж үйлдвэрийн салбарын бодлого, “малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” МУЗГ-ын 2017 оны 284 дүгээр тогтоол зэрэгтэй уялдаж буй төсөл юм.
Өнөөдрийн байдлаар бид төсөл хэрэгжүүлэх газартаа 10kW/0,4kW-ийн цахилгаан хангамж, дэд станцын ажлыг хийж гүйцэтгэн, төслийн ТЭЗҮ, байгаль орчны судалгааг хийж гүйцэтгэн улмаар орчин үеийн хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийсэн мах боловсруулах үйлдвэр, сард 300 бод мал бордох байр, саравч, малын тэжээлийн үйлдвэр, мал эмнэлгийн барилгын ажлуудыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр бид орон нутагтаа эхний ээлжид 200 орчим ажлын байр шинээр бий болгож, улмаар хөдөөд ХАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг байгуулах, малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүсээс олон улсын шаардлагад нийцсэн мах боловсруулах үйлдвэрийн мах экспортлох зэрэг боломж бүрдэх юм.
Бидний
Эрхэм зорилго, Үнэт зүйлс
Төслийн зорилго
Бэлчээрийн Монгол малыг эрүүлжүүлэн бордож, олон улсын хүнсний эрүүл ахуйн шаардлагад хангасан үйлдвэрт дэвшилтэт технологиор боловсруулан бэлтгэсэн махыг экспортлох замаар нэмүү өртөг бүтээх, “Монгол малын мах”-ыг дэлхийд танигдсан брэнд болгохыг зорьж байна. Бид олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрэлхийн тулд мах боловсруулах үйл явцыг кластераар хөгжүүлэхээр зорин ажиллана. Бид экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллана.
2100+
Тонн мах
бэлтгэн экспортлоно
5+
улс орон руу
экспорт хийнэ
250+
хоногийн турш
мах бэлтгэн нийлүүлнэ
Махны бизнесийн салбарт бид найдвартай түнш байж чадна
Бид мах бэлтгэхдээ, эрүүл бүсээс мал сонгон, улмаар өөрийн цогцолборт баталгаажуулан, HACCP стандартын шаардлага хангасан үйлдвэрт, Исламын шашны халал зан үйлийн дагуу төхөөрч бэлтгэн, технологийн дагуу хөлдөөж хадгалан, зориулалтын тээврийн хэрэгслээр та бүхэнд хүргэх болно.
Бид дараахь төрлийн мах бэлтгэж чадна.
Адуу, Үхэр, Хонь, Ямааны махыг сэврээсэн шинэ болон хөлдөөсөн байдлаар бэлтгэн нийлүүлэх боломжтой. Сэврээсэн махыг гулууз болон 4-6 хэсэглэсэн байдлаар, хөлдөөсөн махын гулууз, 4-6 хэсэглэсэн болон ангилсан байдлаар бэлтгэж, зориулалтын сав баглаатай нийлүүлнэ.