Өөрсдөө тарьж ургуулсан малын тэжээлийн ургамлаа ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.
Мөрөн Агро ХАА-н кластерт 2017 онд тэжээлийн үйлдвэрийн барилгын барьсан бөгөөд бид хагас автомат үйлдвэрт хоногт 10 тонн бүрэн найрлагат малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулна.
Тэжээлийн үйлдвэрийн үр тариа, түүхий эд хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлж, агуулахаа өргөтгөн томруулж, тэжээлээр найдвартай хангах боломжийг бүрдүүлнэ.
Стратеги
Бид тэжээлийн үйлдвэр төсөлд дараахь хэд хэдэн стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.
- Тэжээлийг үхэр, адуу, хонь ямаанд болон сүү- махны үхрийн зэрэг зориулалтаар нь тусгайлан үйлдвэрлэнэ,
- Үйлдвэрлээд кластерийн дотоодын хэрэгцээнээс илүү гарсан хэсгийг орон нутгийн малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх бодлого барина.
Бид царгас болон нэг наст зарим тэжээлийн ургамлаар дарш бэлтгэж, үр улаанбуудай болон арвайг ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.
Сайн чанарын тэжээл бэлтгэхийн тулд түүний орц найрлагад анхаарах шаардлагатай
- Манай үйлдвэр нь тэжээлийн үндсэн түүхий эд болох улаан буудай, арвай, хивэг, рапсын шахдас, ургамлын тос, хужир, шүү, давс зэрэг түүхий эдийг дотоодоосоо бэлтгэж мөн эрдэнэ шиш, шар буурцаг болон амин хүчлүүд, витамины бэлдмэлийг гадаадын нэр хүндтэй үйлдвэрлэгч байгууллагуудаас импортлон авч сайн чанарын хүчит бэлтэнэ.
Үйлдвэрлэж буй тэжээлийн нэр төрөл
Хивэг
Үхэр, гахай, тахианд тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэнэ.
- Илслэг 341ккал
- Тос 7.5%
- Үнслэг 2.5%
- Уураг 5%
- 16%
Хорголжин тэжээл
Үхэр, гахай, тахианд тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэнэ.
Тэжээлийн багсармалыг тусгай зориулалтын хэвэнд шахаж бэлтгэсэн шахмал
- Илслэг 341ккал
- Тос 7.5%
- Үнслэг 2.5%
- Уураг 5%
- 16%
ХАМТРАН АЖИЛЛАНА
Мал тэжээл тариалах, тэжээлийн гарц, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр инноваци нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Утас: 9823-9999