01.
Стандарт
Мал нядлах үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлын HACCP стандартыг хангасан байна. Олон улсын стандарт шаардлага хангаснаар үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг дэлхийн 70 гаруй орон руу экспортлох боломж бүрдэнэ.
Цаашид бид хүнсний аюулгүй байдлын иж бүрэн удирдлагын тогтолцоо FSSC22000-г үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
02.
Халал мах
Малыг Исламын шашины ХАЛАЛ зан үйлээр нядлаж төхөөрөх бөгөөд энэ нь дэлхийн 70 гаруй оронд махаа экспортлох нэг нөхцлийг хангана.
Халал бол зөвшөөрөгдсөн буюу хууль ёсны гэсэн утгатай араб үг юм.
Халал зан үйл нь малыг нядлах хамгийн энэрэнгүй аргачлал гэж үздэг бөгөөд мал амьтныг зовоохгүйгээс гадна тухайн үед Исламын лам уншлага үйлддэг тул шашны зан үйл талаасаа илүү нийцтэйд тооцогддог.
03.
Монгол бэлчээрийн мал
Монгол малын мах нь импортлогч орнуудын хувьд бэлчээрийн, амт чанартай брэнд болж буй. Монгол бэлчээрийн мал нь жилийн 4 эрс тэс уур амьсгалд дасан зохицусон, өөрөө бэлчиж, уул талаас амт чанартай олон зуун төрлийн ургамал иддэг нь түүний махыг илүү амттай болгодог юм.
Судлаачдын тооцоолсноор Монгол бэлчээрийн мал нь зэрлэг амьтны нэгэн адил 300 гаруй нэр төрлийн өвс иддэгээс 100 гаруй нэр төрөл нь эмийн ургамал байдаг байна.
04.
Хөвсгөл хамгийн олон малтай аймаг
Монгол Улсын 2018 оны урьдчилсан мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг нь 5,710,365 толгой мал тоологдсон нь улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг юм. Үүнээс 2,766,185 хонь, 2,197,45 ямаа, 482,458 үхэр, 261,980 адуу тоологдсон байна.
Түүнээс гадна малын гоц халдварт өвчингүй баруун бүсийн аймгуудын нэг бол Хөвсгөл юм.
05.
Төсөл нь хот суурингийн гадна өөрийн бие даасан дэд бүтэцтэй
Төслийн хувьд хот суурин газраас зайлуу, өөрийн бие даасан дэд бүтэцтэйгээр байгуулагдаж байгаа болно. Хот суурин газарт мал оруулахгүй, малын болзошгүй гоц халдварт өвчний эрсдлээс хүн амаа сэргийлэх боломжтой юм.
Дэд бүтцийн хувьд бие даасан байдлаар шийдэхдээ үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу хийэ өгсөн нь давуу талтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болно.
06.
Кластераар хэрэгжүүлж буй төсөл
ХАА-н салбарт үйлдвэрлэлийг кластер хөгжүүлэх нь тун чухал бөгөөд энэ нь нэг талд ХАА-н кластерийн нэгж бүрт ашиг хүртэгчдийн тоог нэмэгдүүлж, нөгөө талаас үйлдвэрлэлийн эрсдлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх замаар үнэ цэнийн гинжин хэлхээ бий болгож байдаг.
Малчны хотноос хэрэглэгчийн гарт хүртэлх бизнесийн бүхий л нэгжийг хооронд нь уялдуулж, чанарыг шат бүрт анхаарснаар эцсийн дүндээ үйлдвэрлэх махны чанар сайжрах, эрүүл ахуйн баталгаат бий болж байгаа нь кластерийн үр дүн юм.