Илүү сайхан маргаашийн төлөө
Хамтдаа

“Мөрөн Агро” ХХК нь 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хот байгуулагдсан бөгөөд орон нутагт хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл технологийн кластерийг цогцоор нь хөгжүүлэхээр ажиллаж байгаа үндэсний компани юм.

Импортыг орлох чанарыг бий болгоно.

Жил бүр импортоор авч буй дотоодын махны зах зээлд эрүүлжүүлж бордсон малын чанартай, баталгаатай мах нийлүүлж өрсөлдөх замаар зах зээлд байр сууриа эзэлнэ.

Экспортыг нэмэгдүүлнэ.

Махны салбарт буй малын эрүүл мэнд, мах боловсруулах үйлдвэрлэлийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэснээр бид жил бүр тогтвортой экспорт хийнэ.

ХАА-г кластераар хөгжүүлнэ.

Малчнаас хэрэглэгч хүртэлх мал, махны урсгал дахь бизнесийн бүх процессийг уялдуулан кластерт нэгтгэснээр ХАА-н үнэ цэнийн хэлхээг бий болгоно.

Building Maintanance Icon

Ажлын байр бий болгоно.

Үйлдвэрлэлийг хөдөөд хөгжүүлснээр орон нутагт шууд ба шууд бус ажлын байрыг нэмэгдүүлж, хүн амын орлогын өсөлтөд бодит хувь нэмэр оруулна.

ХАА-г кластераар хөгжүүлэх цогц концепц

Илүү сайхан маргаашийг бүтээхийн тулд бид илүү уялдаатай хамтран ажиллах шаардлагатай

Монгол орон ХАА-н орон хэдий ч бэлчээрийн МАА-д суурилсан уламжлалт арга барилаасаа бид салж, олон улсын туршлага, ололтууд, инновацийн шинэ шийдлүүдийг ашиглах замаар өрсөлдөх чадвартай ХАА-н бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж чадна. Иймээс бид Хөвсгөл аймагт хөдөө аж ахуйн кластер байгуулахаар зорин ажиллаж байна.

Бидний концепц бол ХАА-н хувьд мах, сүү, хүнсний ногооны чиглэлээр кластер хөгжүүлж, улмаар боловсруулах үйлдвэрлэл, тээвэр ложистикийн менежментийг хамтад нь шийдвэрлэх юм.

Бид 5 жилийн дараа 40-60 үйлдвэр цех байгуулж, 23 сумын 500-1000 малчин өрхтэй харилцаж, 1000 хүртэлх ажлын байрыг шинээр бий болгоно.

Компанийн хэрэгжүүлж буй төслүүд

blank image

Мах боловсруулах үйлдвэр

Мах боловсруулах үйлдвэр

blank image

Тэжээлийн үйлдвэр

Малын тэжээлийн үйлдвэр

blank image

Мах боловсруулах үйлдвэр

Махны хөргүүртэй агуулах

1500

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД
НИЙЛҮҮЛЭХ МАХ /ТОНН/

1080

ЖИЛД БЭЛТГЭХ
ОРГАНИК БОРДОО /ТОНН/

5400

ЖИЛД БЭЛТГЭХ
ТЭЖЭЭЛ /ТОНН/

2100

ЖИЛД ЭКСПОРТЛОХ
МАХНЫ ХЭМЖЭЭ /ТОНН/

Мэргэжлийн чадварлаг баг

Мэргэжилтэй, хариуцлагатай, чадварлаг ажилтны гараас чанартай, найдвартай бүтээгдэхүүн бий болж, бүтээмж нэмэгдэнэ.

Эрүүл, баталгаат хүнс

Эрүүл ажлын байр, ажилтнуудын зөв дадал зуршил, ажлыг гүйцэтгэх дүрэм журам зэрэг нь баталгаат хүнс үйлдвэрлэх гол нөхцөл.

ХАА-н үнэ цэнийн хэлхээ

Малчнаас – Хэрэглэгч хүртэлх бүх процессийг харилцан уялдуулж, ХАА-н бүтээгдэхүүнд үнэ цэнийг нэмэгдүүлэх урсгалыг бий болгоно.

Мөрөн Агро хөдөө аж ахуйн кластер

Илүү сайхан маргаашийн төлөө Хамтдаа ...

Компанийн өдөр тутмын мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид ...

Харилцагчдын талархал