Мөрөн Агро ХХК

Home Feedlot complex

Бид нэг дор 500 үхэр зэрэг бордох хүчин чадалтай цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

Бид 2017 онд мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2019 оны 6-р Үхэр бордох цогцолборт зуны болон өвлийн гэсэн 2 хэсэг байртай байх бөгөөд олон улсын загвараар нэгж үхэрт ноогдох зай талбайг бодолцон байгуулсан цогцолбор юм.

Мөрөн Агро ХАА-н кластерийн хамгийн чухал нэгж нь мал эрүүлжүүлж бордох цогцолбор юм. Бид малчдаас мал худалдан аваад түүнийг мал эмнэлгийн урьдчилсан үзлэгт оруулсны дараа тэнцсэн малд зохих эмчилгээ хийж улмаар малын эмчийн хяналтан доор 60-90 хоногийн хугацаанд зориулалтын байр, саравчинд тэжээж бордох юм. Бид малыг эрүүлжүүлэхээс гадна бордох замаар малын жинг нэмэгдүүлж, махны гарцыг сайжруулах болно.

 

Махны чанарыг сайжруулах үүднээс бага насны малыг бордох юм.

Эрүүлжүүлж бордсан малаа үйлдвэрт өгч чанартай мах бэлтгүүлэн дотоодын зах зээлд импортын махтай өрсөлдөхүйц чанартай мах бэлтгэх нь бидний зорилт юм.

Бид царгас болон нэг наст зарим тэжээлийн ургамлаар дарш бэлтгэж, үр улаанбуудай болон арвайг ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.

Цаашдийн зорилт
Мал бордох цогцолборт цаашид махны чиглэлийн эрлийзжүүлсэн болон цэвэр үүлдрийн үхрийг бордохыг түлхүү зорино. Энэ нь малын хоногт авах жин, махны гарц илүү байхаас гадна бага насны мал илүү бие томтой байх нөхцөл бүрдэх юм.

Мал эрүүлжүүлж бордох цогцолбор төсөлд дараахь хэд хэдэн стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Махны чиглэлийн цэвэр үүлдрийн болон эрлийзжүүлсэн махны чиглэлийн үхрийн фермүүд болон малчидаас мал худалдан авч бордох,
  • Малчидтай гэрээ байгуулах замаар тэдний малыг чанаржуулах үүднээс цэвэр үүлдрийн бух нийлүүлэх, зохиомол хээлтүүлгийн чиглэлээр тусгайлсан төсөл хэрэгжүүлж ажиллана.
  • Дотоодын импортын махны зах зээлд өрсөлдөнө.

Grass Fed болон Grain Fed махны тухай

Бэлчээрийн Монгол үхэр бордох

Олон улсад бэлчээрийн үхрийн махыг GrassFed гэж томьёлдог бөгөөд байгалийн цэвэр эко өвс тэжээлээр бордсон байх тул тул мах нь амттай, мөн органик, эко талдаа гэж үздэг.

Монгол малын мах нь цэвэр байгалийн зэрлэг өвс ургамал иддэг учраас илүү амттай, шөл сайн гардаг мах байдаг. Манай улсаас импортлон авч хэрэглэж байгаа орнуудын хувьд махны амтны талаар өндөр үнэлгээ өгдөг.

Махны чиглэлийн үүлдрийн үхрийн мах

Цэвэр махны чиглэлийн үхрийн аж ахуйгаас бага насны үхэр авч 90-180 хоногийн турш бэлтгэсэн тэжээлээр бордож таргалуулан мах бэлтгэхийг олон улсад GrainFed гэж нэрлэдэг. Ийм үхрийн мах нь экспортын энгийн мах бөгөөд ихэвчлэн импортлогч орнуудын хувьд ресторанаас гадна жижиглэнгийн худалдаагаар хэрэглэгчдэд хүргэдэг.
МАХ
ЭКСПОРТЛОХОД
ХАМТРАН
АЖИЛЛАНА
Манай үйлдвэр адуу, үхэр, хонь, ямааны хөлдөөсөн мах экспортлоно.
Утас: +976-9823-9999