Мөрөн Агро ХХК

Home Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт – English

Мөрөн Агро ХАА-н кластерийн “түлхүүр” бизнесийн нэгж бол Мах боловсруулах үйлдвэр юм.

Бид 2017 онд мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2019 оны 6-р сард ашиглалтад оруулна.

Үйлдвэрийг анхнаас нь HACCP стандарт хангасан үйлдвэр болгох зорилгоор зураг төслийг нь тусгайлан бэлтгэсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд эрүүл ахуй шаардлагыг хангасан 3 дахь албан ёсны баталгаажсан үйлдвэр болно.

Бид үйлдвэртээ Исламын мал нядалгааны Халал аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд ингэснээр дэлхийн 70 гаруй улс руу махаа экспортлох өргөн боломж нээгдэх юм.

Үйлдвэр ба бүтээгдэхүүний давуу тал

  • Олон Улсын хүнсний аюулгүй байдлын Эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо HACCP стандартаар баталгаажсан махны үйлдвэр​
  • Мал махны гарал үүслийг тодорхой болгох мөшгих тогтолцоог нэвтрүүлсэн
  • Малаа эрүүлжүүж, эрүүл аюулгүй мах бэлтгэх урьдчилсан тогтолцоог бүрдүүлсэн
  • Магадлан итгэмжлэгдсэн дотоод хяналтын лабораторитой. Тус лаборатори нь хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг 40 гаруй үзүүлэлтээр шинжлэн, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаа гарган ажиллаж байна.
  • Исламын мал төхөөрөх HALAL зан үйлийг нэвтрүүлсэн.
  • Байгаль орчныг хамгаалах бодлого, хөтөлбөр нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид царгас болон нэг наст зарим тэжээлийн ургамлаар дарш бэлтгэж, үр улаанбуудай болон арвайг ашиглан хүчит тэжээл үйлдвэрлэнэ.

Манай үйлдвэр жилийн 7-12 сарын хооронд нийтдээ 2100 тонн мах бэлтгэх хүчин чадалтай.

  • Үйлдвэрийн хүчин чадал нь:
    • Хоногт 100-150 бод /үхэр, адуу/
    • Хоногт 800 бог /хонь, ямаа/ нядлах хүчин чадалтай.

    Үйлдвэр нь хоногт 16 тонн мах сэврээх болон гүн хөлдөөх хүчин чадалтай тусгай өрөөнүүдтэй бөгөөд дэргэдээ 400 тонн махны хөргүүртэй агуулахтай болно.

Бэлтгэн нийлүүлэх махны үндсэн төрөл

Үхрийн мах

Бэлчээрийн монгол үхрийн мах

Үхрийг махыг дараах байдлаар бэлтгэн нийлүүлнэ.

  • Гулуузаар /Гулуузны гарц: 52% буюу 220-270 кг/
  • 4 хэсэглэж
  • 6 хэсэглэж
  • Ангилж, савлан хайрцаглаж /хайрцагтай махны жин 20кг орчим/
  • Үхрийн таван цул
  • Үхрийн дотор гэдэс
  • Үхрийн толгой, шийр

Адууны мах

Бэлчээрийн монгол адууны мах

Адууны махыг дараах байдлаар бэлтгэн нийлүүлнэ.

  • Гулуузаар /Гулуузны гарц: 52% буюу 180-270 кг/
  • 4 хэсэглэж
  • 6 хэсэглэж
  • Ангилж, савлан хайрцаглаж /хайрцагтай махны жин 20кг орчим/
  • Адууны таван цул
  • Адууны дотор гэдэс

Хонины мах

Бэлчээрийн монгол хонины мах

Хонины махыг дараах байдлаар бэлтгэн нийлүүлнэ.

  • Гулуузаар /Гулуузны гарц: 58% буюу 17-25 кг/
  • 4 хэсэглэж
  • 6 хэсэглэж
  • Ангилж, савлан хайрцаглаж /хайрцагтай махны жин 20кг орчим/
  • Хонины таван цул
  • Хонины дотор гэдэс
  • Хонины толгой шийр

Ямааны мах

Бэлчээрийн монгол ямааны мах

Ямааны махыг дараах байдлаар бэлтгэн нийлүүлнэ.

  • Гулуузаар /Гулуузны гарц: 54% буюу 15-20 кг/
  • 4 хэсэглэж
  • 6 хэсэглэж
  • Ангилж, савлан хайрцаглаж /хайрцагтай махны жин 20кг орчим/
  • Ямааны таван цул
  • Ямааны дотор гэдэс
  • Ямааны толгой шийр

МАХ
ЭКСПОРТЛОХОД
ХАМТРАН
АЖИЛЛАНА
Манай үйлдвэр адуу, үхэр, хонь, ямааны хөлдөөсөн мах экспортлоно.
Утас: +976-9823-9999